"Талх чихэр" ХК-ийн орлого 3.5 тэрбум төгрөгөөр өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-11 14:14:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Талх чихэр” ХК хуваарийн дагуу энэ оны эхний хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд: 

  • Компанийн борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеэс 3.5  тэрбум төгрөгөөр өсөж, 28.8 тэрбум төгрөг болж, цэвэр ашиг 8.9 хувиар өсөж, 818.2 сая төгрөгт хүрчээ.  
  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад зориулан цахим худалдаа хийх боломж бүхий талбарын (платформын) хөгжүүлэлтийг эхлүүлэв. 
  • Монголчуудын хүнсний уламжлал цагаан идээ болох шар тос, өрөм цөцгий, бурамтай шанз бүхий 3 төрлийн нарийн боов үйлдвэрлэн хэрэглэгчиддээ танилцуулаад байна.


  • Нийгмийн хариуцлагын хүрээнд "Дархлаа дэмжих” мөн “Хямралыг хамтдаа давцгаая” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. 
  • Хаан Брэндийн бургер, хотдогны талхыг зах зээлд нэвтрүүлсэн. 
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шинэ бодлогыг энэ онд баримтлан, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг эх орондоо нутагшуулах, шинэ хэрэглээний соёл бий болгохоор ажиллаж байна. 



Хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.


相关新闻