Цагдаагийн байгууллага иргэдэд нээлттэй үйлчлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 14:45:01

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг угтаж байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, мэргэжлийн албадын ажил үйлчилгээг иргэд олон нийтэд хүртээмжтэй хүргэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх "Нээлттэй өдөрлөг"  зохион байгууллаа.

Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд 5 сарын 13-ны өдөр болсон өдөрлөгөөр цагдаагийн байгууллагад гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ашигладаг техник хэрэгслийн үзэсгэлэн, эрэлч нохойн үзүүлбэр, “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээний бяцхан оролцогчдын мэндчилгээг олон нийтэд толилуулав. Үүнээс гадна Төв аймгийн Цагдаагийн газрын хамт олноос Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт 3 сая төгрөгийн хандив өглөө.

Төв аймгийн Цагдаагийн байгууллагын 5-6 тасаг нэгжид 200 гаруй албан хаагч ажилладаг бөгөөд энэ онд багтан түүхт ойгоо тэмдэглэхээр төлөвлөж байна.

Төв аймаг Ш.ШҮрэнцэцэг

相关新闻