Төв аймагт шүлхий өвчний дархлаажуулалтыг 95.1 хувьтай гүйцэтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-11 10:26:35

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг даргын А/286 тоот захирамжаар 05 дугаар сарын 12-ноос эхлэн аймгийн хэмжээнд гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын төлөвлөгөөт дархлаажуулалтыг эхлүүлж 95.1 хувьтай гүйцэтгэлээ  гэж аймгийн Мал эмнэлэгийн газраас мэдээллээ.

Тус дархлаажуулалтад аймгийн хэмжээнд нийт  2515 айл өрхийн 579734 мал хамруулсан байна. Ийнхүү Баян, Мөнгөнморьт, Эрдэнэ, Баяндэлгэр, Зуунмод, Баянжаргалан, Архуст Борнуур, Батсүмбэр, Баянчандмань,  Баянцогт, Аргалант сумдад, гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын төлөвлөгөөт дархлаажуулалтыг эхлүүлж өнөөдрийн байдлаар нийт 27 сумын хэмжээнд шүлхий өвчний дархлаажуулалтыг  хийж гүйцэтгэсэн аж.

  

相关新闻