“Байгаль орчинд ээлтэй ногоон байгууллага” төсөл шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Энэ оны дөрөвдүгээр сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран төрийн захиргааны байгууллагуудын дунд “Бодлогын инновацийг туршин нэвтрүүлэх бичил төсөл”-ийн уралдаан зарласан.
Уг уралдаанд Орхон
аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Байгаль орчинд ээлтэй ногоон байгууллага” төсөл шалгарчээ.
Тус байгууллага нийт таван төсөл илгээснээс
Г.Галбадрах ахлагчтай
“Гэлэг” багийн “Байгаль орчинд ээлтэй ногоон байгууллага” төсөл шалгарч
3000 америк долларын
санхүүжилт авахаар
болов.
“Бодлогын инноваци-2020” төслийн сонгон шалгаруулалтад төрийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн 55 төсөл өрсөлдсөн байна.