Увс-Завханы Сонгино чиглэлийн зам удахгүй ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУвсын Үзүүрийн булаг-Завханы Сонгино чиглэлийн авто замын далангийн ажил дуусах шатандаа оржээ.
Хяргас нуурын Үзүүрийн булгаас, Завхан аймгийн Сонгино сум хүртэл 135 км хатуу хучилттай авто зам барьж эхэлсэн. Тус ажлын гүйцэтгэгчээр Тээл-Наранбулаг-Үзүүрийн булаг чиглэлийн 195 км авто зам барьсан Шинжаан Шин Фа компани ажиллаж буй юм. Одоогийн байдлаар суурь далан, ус зайлуулах суваг, явган гүүр зэрэг хиймэл байгууламжийн ажил дуусчээ. Цементээр бэхжүүлсэн суурийг тавиад дуусч байгаа бөгөөд асфальт хучилтаа давхар хийх юм байна. Ингэж ажлаа шахаж хийснээр ирэх наймдугаар сард 135 км засмал замын ажил бүрэн дуусах ажээ.
Ингэснээр Увс аймгийн нийслэл Улаанбаатар хотруу зорчдог гол зам зорчигчдын тав тухыг хангаад зогсохгүй, цаг хугацааг хэмнэх юм. Мөн Завханы хойд чиглэлийн сумдын зорчигч, тээвэрчид саадгүй замаар хурдан шуурхай зорчих боломж бүрдэх юм.
Завхан Б.Мягмарсүрэн