Он гарсаар 35 мянган иргэн ТҮЦ машинаар үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-08-07 15:32:24
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд гурван байршилд төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ/ ажиллаж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар ТҮЦ машинаас 35 мянга орчим иргэн төрийн үйлчилгээ авчээ.

Иргэд  ТҮЦ машинаас  иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагааг түлхүү авдаг байна. Тодруулбал,  11 мянга гаруй иргэн иргэний үнэмлэхийн лавлагаа, 4700 орчим иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, 4500 орчим иргэн оршин суугаа хаягийн тодорхойлолт  авчээ.

相关新闻