Баян-Өлгийн нутгаар энэ сард олон жилийн дундаж орчим хур тунадас бууна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг
уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын урьдчилсан төлвөөр энэ
сард агаарын температур олон жилийн дундаж орчим байна.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын
температур өмнөх үеэсээ 3-5 градусаар сэрүүцнэ. Харин гуравдугаар
арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дулаарч, өдөртөө 23-26 градуст хүрч хална.
Тухайн сард хур тунадас олон жилийн дундаж орчим байна. Нэгдүгээр арав хоногийн
эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд
үеэр зарим нутгаар бороо, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо
орох төлөвтэй. Борооны өмнө түр зуур салхины хурд 12-14 м/с, зарим үед 16 – 20
м/с-д хүрч ширүүсэх ажээ.