Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 141 хэрэг бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-07-31 17:59:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2020 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 141, гэмт хэргийн шинжтэй найман гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. 
Үүнээс 79 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар баривчлах арга хэмжээ авч, дөрвөн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шийдвэрлэжээ. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил, гэмт хэргүүд нь ахуйн хүрээнд архидан согтуурснаас үүдэлтэй
бөгөөд айл өрхүүд ихэвчлэн уг асуудлыг нуун дарагдуулдаг байна.

Тиймээс өөрийн гэр орон, хажуу хөрш айлд архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдах зөрчил гарч байгаа бол нэн даруй Цагдаагийн газрын 7032102 тусгай дугаарын утсаар мэдээлэх, эсвэл цагдаагийн алба хаагч, сум, багийн Засаг даргад мэдээллэхийг Цагдаагийн газраас анхааруулж байна.

相关新闻