Арвайхээрт хог тээврийн 18 автомашиныг нийлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-07-31 18:14:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотын хог ачилтын болон өргөгч машины парк шинэчлэлтийг 100 хувь гүйцэтгэлээ.

Nano-Planet ХХК-иас гэрээний дагуу дөрвөн төрлийн 18 ширхэг автомашиныг Арвайхээр хотын захирагчийн албанд нийлүүлээд байна. Гидр ажиллагаатай, тэвшээ өргөгч буюу буулгагчтай мөн хажуу талаар ачих өргөгч механизмтай Dongfen загварын хог тээврийн автомашиныг хүлээн авах үйл ажиллагаа энэ сарын 29-нд болсон юм.

Гэр хороолол болон орон сууцны хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулахад эдгээр автомашинууд чухал үүрэгтэй аж. Арвайхээрт өмнө нь ашиглаж байсан автомашинуудыг хүсэлт тавьсан сумдруу явуулах гэнэ.

Өвөрхангай аймгийн ИТХ-аас батласан “Хог хаягдлийн менежментийг сайжруулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд сумдад автомашины парк шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж байна. 

相关新闻