Мэтгэлцээний анхны аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 11:07:46

Булган аймагт мэтгэлцээний аварга шалгаруулах анхны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Мэтгэлцээнийг багш, сурагчдад парламентын мэтгэлцээний үндсэн мэдлэг олгох, мэтгэлцээнээр дамжуулж илтгэх, багаар ажиллах, шүүмжлэлт сэтгэлгээ, асуудлыг олон талаас нь харах ур чадваруудыг хөгжүүлэх, хүүхэд өсвөр үеийхнийг оюунлаг үйл ажиллагаанд татан оролцуулж хөгжүүлэх зорилгоор БСГ, ХГБХХ, ДЗОУБ-ын Булган ОНХХ, Булган аймгийн илтгэгч мэтгэлцээний холбоо, Монголын мэтгэлцээний холбоо хамтран “Мэтгэлцээн – 2016” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулжээ.

Тус тэмцээнд нийт 10 багийн 30 сурагч хамрагдаж,  2 зоонд хуваагдан урьдчилан бэлдсэн 10 шийдлийн дагуу мэтгэлцэж, хасагдах журмаар өрсөлдөн, финалын шатанд "Булган хотын хөгжилд өсвөр үеийнхний оролцоо чухал" шийдлийн хүрээнд Аймгийн хүүхдийн парламент, ЭӨЦ сургуулийн лидер багууд мэтгэлцэж, 1-р байр ЭӨЦ сургуулийн “Лидер” баг, 2-р байр Аймгийн хүүхдийн “Парламент” баг  шалгарлаа.

Харин шилдэг  сургуулиар 1-12 жилийн бүрэн дунд сургуулийн хамт олон шалгарч батламж хүртлээ. Мөн Сургалтанд хамрагдсан сурагчдад "Өсвөрийн мэтгэлцэгч", багш нарт "Сургагч багш Шүүгч" сертификат олголоо.

                                                                                                                         П.Батням

相关新闻