"Түшиг Уул", "Талх чихэр" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-24 18:26:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 27 ХК-ийн 74.7 сая  төгрөгийн үнийн дүн бүхий 407.403  ширхэг хувьцаа арилжив.. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 7 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр "Түшиг Уул" TUS+15.00%) болон "Талх чихэр" ХК (TCK+13.18%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын гол" (SHG-15.00%) болон "Улаансан" ХК (UNS-11.45%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.7 хувиар өсөж, 16494.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,493,436,321,864.66 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻