800 оноо авсан сурагчдад хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-07-17 15:50:09

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл  аймгийн хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авчсан сурагч болон бэлтгэсэн багш нарыг аймгийн Засаг дарга Л.Ганболд хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Тус аймгаас 10 хичээлийн шалгалтаар  13 шалгуулагч 800 оноо авч бусад аймгаа тэргүүлсэн юм.


Аймгийн Засаг дарга Л.Ганболд 800 оноо авсан сурагч бэлтгэсэн багш нарт тус бүр өргөмжлөл 500,000 мянган төгрөгийг гардуулж цаашдынх нь сурлагад амжилт хүслээ.  Тодруулбал  математикийн хичээлээр гурав, хими хоёр, биологи хоёр, физик нэг, орос хэл нэг, монгол хэлээр дөрвөн шалгуулагч тус бүр 800 оноо авчээ. Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын 32 сургуулийн 1452 суралцагч 12 дугаар анги төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн бөгөөд үүнээс 1358 суралцагч элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн ажээ.


 

相关新闻