Бэлтэс голын дагуу дөрвөн иргэнийг эрэн хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-07-17 15:13:04

Хөвсгөл/МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас иргэдийг аялал зугаалгаар явахдаа баталгаат зам гүүрээр гарах, цаг агаарын мэдээг харж аялал зугаалгаар явахыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Учир нь иргэд аадар борооны улмаас усанд боогдох амь амь насаа алдах тохиолдол гарсаар байгаа гэнэ. Тухайлбал Улаан-Уул сумын Шивлэг багийн  Бэлтэсийн-Ам гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т тус багийн Бөштигийн рашаанаас Улаан-Уул сумын чиглэлд Ланд крузер-80 загварын автомашинаар зорчиж явсан иргэд автомашинтайгаа Бэлтэсийн голын усанд  урссан байна. Тус машинд  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат зургаан иргэн зорчиж явсан байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн иргэн сураггүй байгаа бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд өнөөдөр өглөөний  04 цагаас эхлэн Бэлтэс голын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ.

相关新闻