Хүнсний ногооны үнэ нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-16 20:12:58

Дорнод /МОНЦАМЭ/. Иргэдийн олонх нь үйлчлүүлдэг “Шүр” зах дээр хүнсний ногооны үнэ кг тутамдаа 500-1000 төгрөгөөр нэмэгджээ.

Өнөөдрийн байдлаар монгол төмс, бөөрөнхий сонгино, лууван кг нь тус бүр 2500 төгрөг, ногоон сонгино нэг багц нь 2500 төгрөг, байцаа кг нь 2500-3000 төгрөгийн үнэтэй байна. Харин  Харин саримс 3000 төгрөг, чинжүү, брокколи нэг кг нь 7000 төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн хүлэмжийн өргөст хэмх, ногоон сонгино, байцаа зэрэг шинэ ногоо гарч эхэлсэн хэдий ч ногооны үнэ буурахгүй байна. Үнийн хувьд хүлэмжийн өргөст хэмх 6000 төгрөгөөр иргэдийн гар дээр очиж байна. Аймгийн хэмжээнд төмс хүнсний ногооны нөөц дууссан учир худалдаа эрхлэгчид Улаанбаатар хот, Борнуураас ногоогоо татаж байна. “Дорнод гурил” ХХК-ийн төмсний нөөц жил бүрийн таван сарын сүүлээр дуусдаг. Аймгийн хэмжээнд хүнсний ногооны нөөц дууссантай холбоотойгоор жил бүр ийнхүү үнэ нэмэгддэг гэж худалдаа эрхлэгчид хэлж байв.

相关新闻