Хэрлэн голын усны түвшин олон жилийн дунджаас нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Хэрлэн гол
үерлэж байна. Энэ сарын 14-ний өдрийн байдлаар Хэрлэн голын усны
түвшин 164 см-т хүрсэн нь олон жилийн дунджаас 29 см-ээр илүү байгаа юм.
Өнгөрсөн шөнийн аадар борооноор энэхүү усны түвшин нэмэгдсэн гэдгийг ч
сэрэмжлүүллээ. Ойрын өдрүүдэд усархаг аадар, үргэлжилсэн хур бороо орох
төлөвтэй байгаа юм. Тиймээс голын эрэг дагуух айл өрхүүд, аялагчдыг сонор
сэрэмжтэй байж, эцэг эхчүүдийг бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа
сайжруулахыг анхааруулсаар байна.
Дашрамд
дуулгахад, Буйр нуурт аялагчдаас хийлдэг болон
бусад завьтай төөрсөн нийт 11 хүнийг хилчид эрэн хайж аварсны дотор насанд
хүрсэн дөрвөн хүн нууранд 36 цагийг өнгөрүүлжээ.