Б.Лхагвадорж "Аймгийн хурц арслан" боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 89 жилийн ойн баяр наадмаар хүчит 128 бөх зодоглолоо.
Төгрөг сумын заан Оргодолын Мягмардорж, Баянгол сумын заан Бямбадоржийн Сүхбаатар нар тав даван шөвгөрч “Аймгийн начин” цолны болзол хангасан байна. 17 насандаа аймгийнхаа баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртэж байсан Б.Лхагвадорж дахин уран мэх, хурц дайчин барилдаанаараа баяр наадмын түрүү бөхөөр шалгарч "Аймгийн хурц арслан", аймгийн харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ.


