Улс төрийн намууд нэр дэвшигчийн материаллаа мэдүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Сонгуулийн хороо өчигдөр 17 цаг хүртэл орон нутгийн иргэдийн хурлын сонгуульд өрсөлдөх нам, эвслийн нэр дэвшигчийн материалыг хүлээж авлаа.
Ардчилсан болон Монгол ардын нам тус бүр 41, Монгол Ардын хувьсгалт нам 24, Хөдөлмөрийн үндэсний намын найман нэр дэвшигч сонгогчийн гарын үсэг, хөрөнгө орлогын мэдүүлэг, намтар гэх мэт холбогдох материалаа мэдүүлсэн байна.
Эдгээрийг Сонгуулийн хороо хуулийн хугацаанд нягталж, үзээд 3 хоногийн дараа хариу мэдээлэх юм.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг