Ирвэс сурталчлах өдрүүд эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБиологийн төрөл зүйлийг хамгаалах олон улсын өдрийг угтан Монгол Алтайн нурууны улсын хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа ирвэс сурталчлах ажил эхлүүлээд байна.
Тус захиргааны мэдээллийн ажилтан С.Жадыра, -Дэлхийн болон манай улсын улаан номонд данстай цоохор ирвэс бол далайн түвшнээс 1500 метрээс өндөр газартай 12 улсад л амьдардаг нэн ховор амьтан. Ирвэстэй нутаг онгоноороо байдаг. Манай Алтай, Сийлхэмийн нуруунд энэ анг хамгаалах, хяналт тавих ажил сайжран, ирвэсийн тоо толгой өсч байгаа ч мал сүргийн тоо өссөнөөр ирвэсийн амьдрах орчин хомсдсоор байна. Уламжлалт өдрийг тохиолдуулан ЕБС-ийн сурагчдын дунд түүнийг хамгаалах, амьдралынх нь хэв маяг сэдэвтэй эсээ бичих уралдаан зарлав. Тавдугаар сарын хоринд уралдаанаа дүгнэн бага хурал зохион байгуулж, «Уулын эзэн» киног нийтэд сонирхуулна гэж мэдээллээ.
Ш.Айзаря