Ахуйн түймэр нэмэгдэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 10:16:26

Ой хээрээс илүүтэй ахуйн түймрийн гаралт нэмэгдэх хандлагатай байгааг Онцгой байдлын газар анхаарууллаа. Төв аймгийн хэмжээнд 2016 оны 5 сарын байдлаар ой хээрийн гурав, ахуйн 14 түймэр гарсан нь урьд оноос өссөн дүнтэй байна.

Ялангуяа гэрэл, цахилгааны утасны аюулгүй байдлыг хангаагүйн улмаас иргэн, аж ахуйн нэгжүүд өмч хөрөнгөөрөө хохирох болжээ. Иймд ой хээрийн болон ахуйн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд сонор сэрэмжээ дээшлүүлж, галын аюулгүй байдлыг хангах шаардлагатайг санууллаа.

ОБГ-ын мэдээлснээр 2014 онд ойн хээрийн 30,  2015 онд 27 түймэр гарсны улмаас 4518 га газрын ой болон бэлчээр шатжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻