Залуу уяач Л.Гэсэнбогдын хээр морь 7 дахь удаагаа түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-11 23:30:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн баяр наадмын жороо морины уралдаанд Дэлгэр сумын Баянбуурал багийн уяач Л.Гэсэнбогдын хээр морь 7 дахь удаагаа түрүүллээ.


Үндэсний их баяр наадам, Тулгар төр байгуулсны 2229, Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, аймгийн баяр наадмын “Жороо” морины уралдаанд:

Түрүү магнайг Дэлгэр сумын уугуул Л Гэсэрбогдын хээр

Аман хүзүүнд Есөнбулаг сум уугуул Б.Баатарнямын хээр

Айргийн гуравт Есөнбулаг сумын Б.Батбаярын хээр

Айргийн дөрөвт Тайшир сумын уугуул Д.Чагнаадоржийн хондон

Айргийн тавд Цээл сумын уугуул Х.Батгэрэлийн хээр тус тус хурдалсан юм.


Энэ удаагийн жороо морьдын уралдаанд түрүү магнай торгон жолоо өргөн наадамчин олныг баясгасан хээр морины уяач Л.Гэсэрбогд нь Дэлгэр сумын шилдэг залуу уяач юм. Түүний аав Улсын хошой аварга малчин Галдангийн Лхажав удам дамжсан малчин бөгөөд бага балчир наснаасаа эцгийнхээ жороо морь уяж сойх эрдэмд суралцан аймаг, сумын баяр наадмаас тасралтгүй түрүү айраг хүртсээр иржээ. Нутаг усныхандаа жороо морьдоороо алдартай Г.Лхажавын хүү Гэсэрбогд ийнхүү  хээр морио аймгийн баяр наадамдаа долоо дахь удаагаа хурдлууллаа.


相关新闻