НМХГ-аас ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-10 16:33:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  НМХГ-аас Баянгол дүүргийн ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд энэ сарын 3-9-нд шалгалт хийжээ.


Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Хар хорин”, 15 дугаар хороо “3,4 дүгээр Хороолол” болон Барс 1 худалдааны төвийн замын эсрэг талын нийтийн эзэмшлийн зам талбайд худалдаа эрхлэгдийн үйл ажиллагааг шалгасан байна.


Энэ үеэр зөвшөөрөлгүй ил задгай хүнсний худалдаа эрхлэгч 9 иргэний үйл ажиллагааг зогсоож, 3 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 10.4 2, 6.3 2.4 дэх заалтыг  үндэслэн торгууль ногдуулж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлжээ. Мөн Хар хорин хүрээ ХХК-нд худалдааны төв орчмын ил задгай худалдааг таслан зогсоох, худалдаа эрхлэх нөхцөл бололцоогоор хангахгүй байх тухай улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.

相关新闻