Эхний хагас жилийн байдлаар гэмт хэрэг 40.4 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 2020 оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэрэг 40.4 хувиар буурч, зөрчил 6.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тодруулбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар зөрчил 6.6 хувиар өссөн бол өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 28 хувиар, хулгайлах гэмт хэрэг 30,5 хувиар, мал хулгайлах гэмт хэрэг 38 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 2 хувиар, залилах гэмт хэрэг 27,3 хувиар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 64 хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 57,1 хувиар буурчээ.
Мөн гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 65
хувиар, гэр орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 28 хувиар, олон нийтийн газар
үйлдэгдсэн гэмт хэрэг 75 хувиар буурлаа хэмээн Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн
газраас мэдээллээ.
Гэмт хэрэг буурсан нь
шуурхай бүлэг, хяналт шалгалт, теле камер, эргүүл, иргэдийн оролцоо, нөлөөллийн
арга хэмжээ зохион байгуулсантай холбоотой гэдгийг тус газраас танилцуулсан
юм.