“Миний гэр бүл” сэдэвт фото зургийн уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 08:36:49

Олон улсын гэр бүлийн өдрийг угтан “Миний гэр бүл” сэдэвт фото зургийн уралдан зарлаад байна.

Өмнөговь аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Даланзадгад сумын Залуучууд хөгжлийн төвийн дэргэдэх “Нүүдэл” гэрэл зураг сонирхогчдын клубтэй хамтран энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.  Фото зургийн уг уралдааныг 5 дугаар сарын 11-16-ны хооронд зарлаж байгаа юм байна. Хамгийн их like цуглуулсан гэр бүлийн зургийг ялагчаар тодруулах ажээ. Өнөөдрийн байдлаар 31 залуу гэр бүлийн фото зураг Өмнөговь аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэсийн нүүр номын хуудаснаа өрсөлдөж байна.

Жил бүрийн 5 сарын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ баярыг анх бий болгох санааг 1989 онд сэдсэн бөгөөд НҮБ-ын ерөнхий Ассамлей 1994 оноос эхлэн 5 дугаар сарын 15-нд гэр бүлийн өдрийн баяр болгох тогтоол баталсан байна. Гэр бүлийн өдрийг бий болгосноор НҮБ-ээс зохион байгуулж байгаа нийгмийн хамгийн жижиг нэгж болох гэр бүлд хандсан төслийн хэрэгжилтэнд олон түмний анхаарлыг хандуулахад зорьдог ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻