Иргэн Н.Лхамсүрэн "Тоёота Приус 41" автомашины азтанаар тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-10 10:30:03

Ховд /МОНЦАМЭ/. Юнител группээс зөвхөн Ховд аймгийн хэрэглэгчдэд зориулан супер бэлэгтэй урамшуулал зарласан. Тус урамшуулал нь нэг  сар гаруй хугацаанд гурван үе шаттай үргэлжилсэн юм.

Ингээд гурав дахь үе шатны азтанг  энэ сарын 08-нд тодруулжээ.

Үүнд хамгийн супер урамшуулал болох Тоёота Приус 41 автомашины азтанаар Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн үйлчлэгч Н.Лхамсүрэн шалгарав. Тэрбээр Юнител группээс утас худалдан авч, багцын урамшуулал бүхий дугаараа найман сарын хугацаанд барьж байгаа. Ийнхүү азтан болсондоо маш их баяртай байна гэлээ.

Юнител группын хэрэглэгчид шинэ дугаар авах, нэгжээр дансаа цэнэглэх, төлбөр төлөх бүрт 1-20 ширхэг урамшууллын код цуглуулсан байна.

Улмаар Юнител группын хэрэглэгчдийн дунд ухаалаг утас, мөнгөн дугаар, үйлчилгээний бүтэн жилийн эрх, гэр интернэт төхөөрөмж үйлчилгээний нэг жилийн эрх, яамаха мотоцикл болон Тоёота Приус 41 автомашин зэрэг нийт 15 супер азтанг гурван үе шаттай тодруулсан юм. 

Онцлоход, Юнител групп нь бүх сум, суурин газруудад 4G сүлжээ нэвтрүүлсэн. Өдгөө нийт 1.500.000 хэрэглэгчдэд үүрэн холбооны үйлчилгээ хүргэн ажиллаж буй.

 

相关新闻