Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-10 09:55:22

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр баяр, наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна. Тодруулбал,

Баярын өдрүүд буюу 10, 11,12-нд дуу цахилгаантай бороо орно. Мөн үеэр салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ гэж тус аймгийн УЦУОШТ-өөс мэдээлэв. Харин агаарын температур бага зэрэг сэрүүсч, Алтайн уулархаг нутгаар, шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх төлөвтэй байх ажээ.


相关新闻