Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд усархаг аадар бороо орох тул малчид, иргэд, тээвэрчид болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Тодруулбал, энэ сарын 10, 11, 12-нд
зарим газраар, 8, 9-нд
ихэнх нутгаар түр зуурын усархаг аадар бороо орох нөхцөл бүрджээ. Мөн сүүлийн
үед гол усны түвшин нэмэгдэж, үерлэж байгаа тул болзошгүй үер
усны аюулаас сэрэмжтэй байхыг Ховд аймгийн УЦУОШТ-өөс анхааруулж байна.