Тарваган тахлын эсрэг вакцинжуулалт энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-07-01 09:54:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийж байна. Үүнд 17 аймгийн 170 сумын иргэд хамрагдах бөгөөд аймгуудын Эрүүл мэндийн газарт  нийт 51 мянган тун вакциныг хүргүүлжээ.

Баян-Өлгий аймагт өнгөрсөн жил нэг гэр бүлийн 3 хүн тарваган тахлаас болж нас барж байсан бол Ховд аймагт энэ оны эхний халдвар энэ 7 хоногт бүртгэгдэж, тус аймгийн Жаргалант, Цэцэг суманд өнгөрсөн сарын 29-нээс эхлэн тодорхойгүй хугацаанд хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тиймээс орон нутгийн иргэдийг тарваган тахлын эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдахыг Зооноз өвчин судлалын Үндэсний төвөөс анхааруулав.


Дархлаажуулалтыг өмнө нь 7 дугаар сарын 16-наас эхэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд нөхцөл байдлаас шалтгаалан 6 дугаар сарын 15-наас  хийх болжээ. Тарваган тахлын эсрэг вакцинжуулалт энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ.


相关新闻