Баяр наадмын хороодын бүрэлдэхүүнийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-06-30 15:30:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадам-Тулгар төрийг байгуулсны 2229 жил, Ардын хувьсгалын 99, аймаг байгуулсны 89 жилийн ойг Өвөрхангай аймагт 7 дугаар сарын 11-ний өдөр тэмдэглэнэ.

Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий хороодын бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталлаа. Аймгийн баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнг томилсон бөгөөд салбар хороодыг байгуулж, бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болголоо.

Дэлхий нийтийг түгшээсэн цар тахлын улмаас энэ жил үндэсний баяр наадмыг улс даяар нэгэн зэрэг буюу нийслэл, аймаг, сумын хэмжээнд нэг цаг дор зохион байгуулахаар товлосон. Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр, теле хэлбэрээр үзэгчдэд үзүүлэхээр болсон бол орон нутгийн наадмыг нээлттэй зохион байгуулахыг зөвшөөрлөө. Энэ үеэр "Сovid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллахыг үүрэг болгов.

相关新闻