Аймгийн МАН-ын хороо мөрийн хөтөлбөрөө Төрийн Аудитын газарт хүргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Аймгийн МАН-ын хорооноос мөрийн хөтөлбөрөө Ховд аймаг дахь Төрийн Аудитын газарт хүргүүллээ.
Орон
нутгийн сонгуулийг зохион байгуулахаар төлөвлөж байгаатай холбогдуулан “Аймаг,
нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль”-ийн
дагуу Ховд аймгийн МАН-ын хорооноос 2020
оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газрын харьяа Ховд аймаг дахь
Төрийн Аудитын газарт өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-ны өдөр хүргүүлжээ. Ингэснээр
Ховд
аймгийн МАН-ын хорооноос дэвшүүлсэн энэхүү мөрийн хөтөлбөр нь “Шинэ
Ховдын төлөө хүчээ нэгтгэе” уриан дор орон нутгийн нийгэм, эдийн засаг, хүний
хөгжил, дэд бүтэц зэрэг бүхий л салбарыг дэмжсэн 4 бүлэг, 150
гаруй зүйл заалттай.
Ховд
аймгийн МАН-ын хорооноос тус мөрийн хөтөлбөрийг
боловсруулахдаа намын
гишүүд, дэмжигчид, иргэд олон нийтийн бүх талын оролцоог хангасан. Мөн улс, орон нутгийг хөгжүүлэх
томоохон бодлогын баримт бичгүүдийг үндэслэн нийгэм дэх тэгш бус байдлыг
багасгах, хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн зорилтыг тусгасан гэж албаныхан онцлон хэллээ.