Булган аймгийн сонгогчдын 72,13 хувь сонгуульд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-25 00:19:15

Булган /МОНЦАМЭ/ УИХ-ын сонгуулийн 4-р тойрог буюу Булган аймгийн сонгогчдын 71,13 хувь энэ удаагийн ээлжит сонгуульд санал өгсөн байна. Сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 40896 сонгогчоос 29500 нь санал өглөө гэж аймгийн сонгуулийн  хороо мэдээллээ.

Сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдоос Баян-Агт суманд 79,2, Орхон суманд 77,15, Тэшиг суманд 76,2 хувь нь санал өгч хамгийн идэвхтэй оролцсон бол Булган суманд 68,9, Хангал суманд 69,49 хувь нь санал өгсөн аж.

            Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшсэн Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нар ялалт байгуулаад байна.

          Энэ удаагийн ээлжит сонгуульд сонгогчдын оролцсон байдал 2012 оныхоос өндөр, бусад сонгуулийн ирцээс доогуур байна. УИХ-ын найман удаагийн сонгууль явуулахад тус аймгийн сонгогчдоос 1992 онд 98,06, 1996 онд 96,94, 2000 онд 85,71, 2004 онд 83,0, 2008 онд 80,84, 2012 онд 69,11, 2016 онд 75,1 хувь нь санал өгч байжээ.

相关新闻