Булган аймагт сонгогчдын 69,6 хувь санал өгөөд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт 21.00 цагийн байдлаар УИХ-ын сонгуулийн санал хураалт 69,6 хувь байна гэж аймгийн сонгуулийн хороо мэдээллээ.
Энэ удаагийн сонгуулийн нэрсийн жагсаалтад бичигдсэн 40889
сонгогчдоос 28238 сонгогч санал өгөөд байна. Санал хураалтад оролцсон
сонгогчдын 13244 нь эрэгтэй, 14994 нь эмэгтэй байгаа аж. Баян-Агт, Орхон,
Дашинчилэн сумын сонгогчдын 74,6-76,0 хувь нь санал өгч идэвхтэй оролцож байна.
Нийт суманд сонгогчдын 60,0 дээш хувь нь энэ удаагийн сонгуульд санал өгөөд
байгаа урьдчилсан дүн гарчээ.