Говь-Алтай аймгийн нийт сонгогчдын 62,96 хувь нь саналаа өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрог Говь-Алтай аймагт 17.00 цагийн байдлаар нийт сонгогчдын 62,96 хувь нь саналаа өгсөн байна.
Аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 37464 сонгогч бүртгэгдсэнээс 17.00 цагийн байдлаар 23587 сонгогч саналаа өгчээ. 18 сумаас Хөхморьт, Тонхил, Бугат, Бигэр сум хамгийн өндөр буюу 70 хувийн ирцтэй байгаа бол Есөнбулаг, Жаргалан, Эрдэнэ сум хамгийн бага буюу 57-59 хувийн ирцтэй санал хураалтад оролцож байгаа тухай аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Сонгуулийн санал хураалттай холбоотой ямар нэгэн санал гомдол, зөрчил, техникийн саатал гараагүй хэвийн үргэлжилж байна.