Булган аймагт сонгогчдын 55,53 хувь саналаа өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт 17.00 цагийн байдлаар УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтад 22766 сонгогч санал өгч, нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 55,53 хувь саналаа өгөөд байна гэж аймгийн сонгуулийн хороо мэдээллээ.
Бугат, Баян-Агт, Дашинчилэн,
Орхон, Тэшиг сумын сонгогчид сонгуульд идэвхтэй оролцож, 60,0 гаруй хувь нь
саналаа өгөөд байна. Аймгийн төв буюу Булганаас бусад суманд сонгогчдын тал
хувь нь санал өгсөн мэдээтэй байна.