УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “В” танхимд тус тус 9 цагаас эхлэх юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийнэ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай, Киноны тухай хуулийн төслийг хийх юм.
Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас хуралдах тов гарчээ.
Б.Туул