Ховд аймаг 1244 км үргэлжлэх авто замын бүтээн байгуулалтаараа улсад тэргүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цэцэг сумын төвийг Хөшөөт-Ярант чиглэлийн замтай холбох 4.9 км авто зам ашиглалтад орлоо.
Энэхүү авто замын бүтээн байгуулалтын ажил
улсын төсвийн 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгө
оруулалтаар өрнөсөн юм.
Цэцэг
сумын төвөөс
Хөшөөт-Ярант чиглэлд
хатуу хучилттай авто зам барих асуудлыг сүүлийн 10 гаруй жил ярьсан бөгөөд өдгөө шийдвэрлэгдсэнд нутгийн зарим иргэд баяртай байв.
Ийнхүү хамгийн олон буюу 10 гаруй сумыг Ховд аймгийн төв, Улаанбаатар хот, Улсын хилтэй хатуу хучилттай авто замаар холбосон анхны аймаг болж байна. Өөрөөр хэлбэл, Ховд аймаг нийт
1244 км үргэлжлэх авто замын бүтээн байгуулалтаараа улсад тэргүүлж байгаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Мөн энэ
онд Ховд аймгийн Жаргалант
сумын Наран багийн нутаг дэвсгэрт
1.7 км хатуу
хучилттай авто зам барьж байна. Түүнчлэн уулын
бүсийн Дуут суманд 60 км,
Мөнххайрхан суманд 65 км ердийн хөрсөн замын засвар үйлчилгээ хийж байгаа аж.