"Махимпекс", "Мерекс" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-19 17:17:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 6 дугаар сарын 19-нд I, II, III ангиллын 24 ХК-ийн 72.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.2 сая хувьцаа  арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Махимпекс" (MMX+5.91%) болон "Мерекс" ХК (MRX+3.70%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "БиДиСек" (BDS-13.81) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID-4.76%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.49 хувиар буурч 16203.99 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,458,173,381,474.97 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  

相关新闻