Энэ онд таван сум төвлөрсөн усан хангамжийн системтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-19 10:34:25

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ “Хот суурины ус хангамж, ариутгах татуургыг хөгжүүлэх бодлого”-ыг хоёр жилийн өмнө баталсан. Төвлөрсөн суурин газрын хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, цэвэр усны найдвартай эх үүсвэртэй болгож, орчны эрүүл ахуйг сайжруулан Рашаант, Сайхан сум, Хялганат тосгоныг төвлөрсөн усан хангамжийн системд холбожээ.

Энэ онд Баян-Агт, Дашинчилэн, Баяннуур, Хангал, Хишиг-Өндөр, Гурванбулаг суманд байгууллага, хэрэглэгчдийг төвлөрсөн усан хангамжийн системд холбох ажил хийж байна. Булган, Хутаг-Өндөр сумын гэр хорооллын усан сангуудад ухаалаг төхөөрөмж суурилуулан хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээг нэвтрүүлжээ.

Азийн хөгжлийн банкны 8,6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Булган сумын төв цэвэрлэх байгууламжийг барьж эхлэн, Рашаант сум, Хялганат тосгоны цэвэрлэх байгууламжийн угсралт, засвар шинэчлэлийн ажлыг хийн дуусгаж байна.

Аймгийн усны нөөцийг тогтоох, олборлох, зүй зохистой ашиглах, түүний эх үүсвэрийг бохирдол, хомсдолоос хамгаалахын тулд ус хангамж, ариутгах татуургын системийг бүхэлд нь шинэчлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн явуулах ая тухтай орчинг бий болгох зорилгоор баталсан “Хот суурины ус хангамж, ариутгах татуургыг хөгжүүлэх бодлого” амжилттай хэрэгжиж байгааг ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ. 

相关新闻