Булган аймагт шинэ хичээлийн жилд жар шахам багш шаардлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2020-2021 оны хичээлийн жилд аймгийн сургууль, цэцэрлэгт шаардлагатай багшийн ажлын байрны сул орон тоог зарлалаа.
Баян-Агт, Дашинчилэн, Орхоноос
бусад сумын сургууль, цэцэрлэгт 17 мэргэжлийн 57 багшийн орон тоо сул байна.
Цэцэрлэгийн бүлгийн багш, сургуулийн бага анги, хими, монгол хэл, уран зохиол,
гадаад хэл, хими, биологи, физик, дизайн технологи зэрэг мэргэжлийн багш нар
шаардлагатай байгаа аж.
Шинэ хичээлийн жилд шаардлагатай сул орон
тоонд ажиллах сонирхолтой багш нар аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас
зохион байгуулдаг “Батламж” шалгалтад хамрагдаж, 60-аас дээш хувийн
гүйцэтгэлтэй шалгуулж, тухайн байгууллагад өргөдөл гаргах юм байна.
Багшаар ажиллах иргэдийн "Батламж" шалгалтын бүртгэлийн материалыг энэ сарын 25 хүртэл авч байгаа бөгөөд нэмэлт бүртгэлийг ирэх наймдугаар сарын 10-12-ны өдөр дахин хийж шалгалтыг зохион байгуулна гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээллээ.
Багшлах сонирхолтой иргэд өөрийн биеэр бүртгүүлэх боломжгүй бол bulgan@gmail.com, bulgan@itpd.mn
хаягаар баталгаажуулсан материалаа ирүүлж болох юм байна.