Булган аймгийн төсөв эхний таван сард эерэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-19 10:14:03

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төсөв энэ оны эхний таван сарын байдлаар орлого нь зарлагаасаа давж эерэг гарчээ. Аймгийн төсвийн нийт орлого 27,3, зарлага 22,9 тэрбум төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 4,3 тэрбум төгрөгөөр эерэг гарсан байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 17.9 хувиар, урсгал орлого 15.6 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Нийт орлогоос аймгийн төсвийн орлого 12.2 тэрбум төгрөг буюу 114.3, урсгал орлогын гүйцэтгэл 9.9 тэрбум төгрөг буюу 107.4 хувьтай давж биелжээ. Харин сумдын төсвийн орлого 15.2 тэрбум төгрөг буюу 95.9 хувийн биелэлттэй байна.

Төсвийн нийт зарлага 22922.4 сая төгрөг буюу 78.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Төсвийн нийт өр 138.2 сая төгрөг байгаа бөгөөд үүнээс боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байгууллагууд 6.0, орон нутгийн байгууллагууд 51.9, эрүүл мэндийн байгууллагууд 79.5 сая төгрөгийн өртэй байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

相关新闻