Эрүүл мэндийн яамнаас зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-06-18 14:20:38

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамнаас томилогдсон үндэсний сургагч багш нар “Коронавирусний халдвар /COVID-19/-ын сэргийлэлт, хяналт, эмнэлзүйн менежмент” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг Арвайхээр, Хархорин суманд зохион байгууллаа.

Сургалтад Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн эмч, мэргэжилтнүүд оролцож, халдвараас урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөгөө авсан ба БОЭТ-ийн хүлээн авах, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, эх, хүүхэд, халдварт, лабораторийн тасаг, клиникийн коронавирусний халдварын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдал, эрүүл ахуй, халдварын сэргийлэлтийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийж, зөвлөн тусаллаа.

Мөн аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол соёл урлагийн газар, Цагдаагийн газрын удирдлага, мэргэжилтнүүдийг хамруулан салбар дундын уулзалтыг зохион байгууллаа. Сургалтаар коронавирусний халдварын талаар гарсан эрх зүйн баримт бичгүүд, тус халдвараас урьдчилан сэргийлэх хяналт, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгч, санал солилцсон байна.

相关新闻