Нэгдсэн эмнэлэгт 10 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 17:02:41

Булган аймгийн Орон нутаг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэн нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж  өглөө. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг сүүлийн 3 жил нэмэлт тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, хүүхдийн хүнд өвчний үед шаардлагатай эмчилгээний тусгай багаж байдаггүй байснаас хүндрэл үүсдэг байсныг тус тасгийн хамт олон хэлж байлаа.

Тус сангаас 10 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар оношлогоо эмчилгээнд нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмж болох хүчилтөрөгч өтгөрүүлэгч, автомат тариур, биллиметр, фото эмчилгээний аппарат, отсос гэсэн 5 нэр төрлийн багаж багтжээ.

Бага насны хүүхдүүд томчуудаас ялгаатай нь өвдөж байгааг тайлбарлаад хэлэхэд тэр бүр ойлгохгүй учраас өвчнөө улам хүндрүүлэх магадлал байдаг тул дээрх багажууд нь хөдөлмөрийг хөнгөвчлөх, эмчилгээний явцыг сайжруулах зэрэг олон давуу талыг нэг дор төвлөрүүлжээ.

П.Батням

相关新闻