ИТХ-аас үйлчилгээний газарт шалгалт хийж зөвлөмж хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-17 17:03:56

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Рашаант сумын ИТХ хууль тогтоомжийн хэрэгжилтийг тооцох, “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийн санал гомдлыг барагдуулах зорилгоор сумын худалдаа, үйлчилгээний газруудад шалгалт хийсэн байна.

Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу сумын хүн амын ундны ус эх үүсвэрийг шалган худгийн эрүүл ахуйн болон хамгаалалтын бүс, тэмдэг, тэмдэглэгээ, ундны цэвэр усны шүүлтүүрийг шалгаж орон нутгаас баримтлах дүрэм журмыг хэрэгжүүлэн эрүүл ахуй, стандартын шаардлага хангуулахад анхаарчээ. Мөн “Түшээт булаг” шатахуун түгээх станцад шалгалт хийж, ажиллагсдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нөхцөл хангаагүй, цалин хөлс бага, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй зэрэг зөрчлийг илрүүлэн дутагдлыг арилгах зөвлөмж хүргүүлсэн байна.

-“Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийн санал гомдлыг барагдуулах зорилгоор сумын ИТХ-аас ажлын хэсэг гарч хот хоорондын зорчигчдод үйлчилдэг байгууллагын үйл ажиллагааг шалгасан. Орчны тохижилт, эрүүл ахуйн нөхцөлд анхаарч насанд хүрээгүй буюу сургуулийн сурагчдыг нийтийн үйлчилгээний газар ажиллуулахгүй байх талаар үүрэг даалгавар өгсөн.

Мөн тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газрыг шалгаж И баримт олгож байх талаар өгсөн үүргийн хэрэгжилтийг тооцлоо. “Бумбат дэлгэрэх хангай” хүнсний дэлгүүр бараагаа бүрэн коджуулж, үйлчлүүлэгчид баримт олгож хэвшсэн байна. Харин бусад худалдаа, үйлчилгээний газар И баримт олгоход анхаарах шаардлагатай гэж сумын ИТХ-ын ажилтан Б.Дэмбэрэлдорж мэдээллээ.

相关新闻