Япон БНАСАУ-ын нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-06-15 16:30:33

ТОКИО. /NHK/. “Манай Засгийн газар ард түмнийхээ аюулгүй байдлыг хангахын тулд БНАСАУ-ын нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянана” гэж Японы Сайд нарын танхимын дарга Ёшихидэ Сүга өнөөдөр мэдээлжээ.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг шүүмжилсэн ухуулах хуудсыг БНСУ дахь БНАСАУ-ын дүрвэгчид хилийн дагуу тараасантай холбогдуулан БНАСАУ хоёр Солонгосын зохицуулах товчоог хааж, цэргийн хүч ашиглана хэмээн сүрдүүлсэн юм.


Засгийн газар БНАСАУ-ын нөхцөл байдал болон Японд үзүүлж болзошгүй нөлөөг нарийвчлан судалж байна гэж Ё.Сүга хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Сайд нарын танхимын дарга БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн тухайд, манай улс АНУ болон бусад оронтой нягт хамтран ажиллаж, санаачилгыг авах хэрэгтэй гэж хэлсэн байна.


Мөн Ерөнхий сайд Абэ Шинзо БНАСАУ-ын удирдагчтай урьдчилсан нөхцөлгүйгээр уулзах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлснийг тэрбээр тэмдэглэжээ. Ё.Сүгагийн хэлснээр, Засгийн газар хулгайлагдсан иргэдийн асуудлыг дипломат шугамаар аль болох ойрын хугацаанд шийдвэрлэхийн тулд бүхий л хүчин чармайлтыг гаргаж байгаа ажээ. 

相关新闻