Хүмүүн цогцолборынхон төгсөлтийн баяраа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 12:41:21

Төв аймгийн Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд  5 дугаар сарын 08-нд Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчдын хонхны баяр боллоо.

Тус аймгийн ууган сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг төгсөгчдийн баярыг нээж үг хэлэхдээ боловсролын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй 12 жилийн тогтолцооны анхны сурагчдаа үдэн гаргахдаа  баяртай буйгаа хэлээд, цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсэв. 

2015-2016 оны хичээлийн жилд Хүмүүн цогболбор сургуулийг  9-р ангийн 3 бүлгийн 98 сурагч, 12-р ангийн 9 бүлгийн 229 сурагч төгсөж байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻