Дорноговьд нэг кг ноолуур 40-50 мянган төгрөгийн үнэтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт ямааны ноолуур 40-50 мянган төгрөгийн үнэтэй байна.
Аймгийн хэмжээнд нийт 1,1 сая толгой ямаанаас 517819,7 кг ноолуур самнаж үндэсний боловсруулах үйлдвэрт тушаах боломжтой гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Монгол ямааны ноолуурыг хятадууд их хэмжээгээр худалдан авдаг бөгөөд “Сovid-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажилтай холбогдуулж гадаад зах зээлд борлуулах боломжгүй байна гэж ченжүүд ярилаа.