Аймгийн сонгуулийн хороо хуралдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн сонгуулийн хороо хуралдаж, УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр ажиллах бэлтгэлийг хангах талаар хийж байгаа ажлын тухай улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газрын даргын мэдээллийг сонслоо.
Аймгийн
Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ө.Хүрэлбаатар:
-Улсын
бүртгэлийн хэлтсээс УИХ-ын сонгуулийн явцад хэрхэн ажиллах талаар гаргасан төлөвлөгөөний
90,0 хувийг хийж гүйцэтгээд байна. Санал авах байр, ажилчдын
судалгаа гаргаж, Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9 дэх заалтын дагуу
сонгогчдын нэрсийн жагсаалтыг хуулийн хугацаанд нь хүлээлгэж өглөө. Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчид уртгасан цагаар ажиллаж
байна гэж мэдээллээ.
Цагдаагийн байгууллага УИХ-ын ээлжит сонгуулийн үед Орхон
аймаг, Улаанбаатар хотоос нэмэлт хүч авахгүй өөрсдийн бие бүрэлдэхүүнээр үүрэг
гүйцэтгэнэ гэж мэдэгдлээ. Тус байгууллага сонгуультай холбоотой 14 маргааныг
хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.