“Шинэ санаа, шилдэг үйлдвэрлэл, үйлчилгээ” төсөл шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргын Тамгын газар “Шинэ
санаа, шилдэг үйлдвэрлэл, үйлчилгээ” төслийн уралдааныг энэ сарын 30 хүртэл
зарлаад байна. Иргэдийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний шинэ санаачилгыг хөгжүүлэх, шилдэг
төслүүдийг дэмжиж хэрэгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж өрхийн орлогыг өсгөх,
орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээний нөхцөлийг сайжруулах
зорилгоор уралдааныг зарласан байна.
-Сумын болон бусад зах зээлд хэрэгжих үндэслэлтэй, бизнес
төлөвлөгөө, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгаатай,
сумын зөв, шинэ тоон
мэдээлэл, судалгаа хийсэн, шинэлэг байх шаардлага тавьж байгаа. Суманд байдаггүй
үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх шийдэлтэй бол давуу талтай
байх юм.
Мөн одоогийн үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийг илт
сайжруулсан байхаас гадна бизнесийн бүхий л хүрээг хамарсан
төсөл байж
болно гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Нармандах
ярилаа.
Уг уралдаанд хүссэн хүн бүхэн оролцож болох юм байна. Шилдэг төслийг сонгон шалгаруулж,
суманд шинэлэг
үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа бий болгох, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, амьдралын чанарт ахиц гаргахыг
зорьж байгаа аж.