Азийн Цэвэр эрчим хүчний асуудлаарх чуулга уулзалт ирэх долоо хоногт эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-06-10 15:33:05

ДАКА. /The Bangla Herald/. Азийн Цэвэр эрчим хүчний асуудлаарх 15 дахь удаагийн чуулга уулзалтыг Азийн хөгжлийн банк /АХБ/, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Солонгосын Эрчим хүчний агентлаг хамтран энэ сарын 15-19-нд цахимаар зохион байгуулна.


COVID-19” цар тахлын улмаас дэлхий дахинд урьд өмнө байгаагүй өөрчлөлт бий болж буй энэ цаг үед цахим хэлбэрээр зохион байгуулах энэхүү чуулга уулзалтад улс орнуудын Засгийн газар, хүрээлэнгүүд, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож, бүс нутагт тулгамдаж буй уур амьсгал, эрчим хүчний сорилтуудыг хэрхэн зохицуулах талаар санал бодлоо солилцоно гэж АХБ мэдээлжээ.


АХБ-ны ерөнхийлөгч Масацүгү Асакава зургадугаар сарын 16-нд болох нээлтийн хурлын үеэр үг хэлэх бөгөөд тус банкны Мэдлэгийн менежмент, тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Бамбанг Сусантоно болон Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Бирол тэргүүтэй төлөөлөгчид нээлтийн хэлэлцүүлэгт оролцоно.


Азийн Цэвэр эрчим хүчний асуудлаарх чуулга уулзалтыг өмнө нь АХБ-ны төв байранд зохион байгуулж, зөвхөн Манила хот дахь сэтгүүлчдийг оролцуулдаг байсан бол энэ удаа бүх хурлыг цахимаар явуулж, хэлэлцүүлгүүдийг шууд дамжуулахаас гадна дэлхийн бүх сэтгүүлчдэд нээлттэй байдлаар зохион байгуулах ажээ. 

相关新闻