“Ховд хот” дуунд зориулсан хөшөө босгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд хотын түүхт 335 жилийн ой энэ онд тохиож буй. Тус ойн баярыг угтаж аймгийн сүлд дуу болох “Ховд хот” дуунд зориулсан хөшөө босгож, нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Энэхүү
хөшөөг аймгийн төв хэсэгт байрлах "Монос”-ын цэцэрлэгт хүрээлэнд бүтээн
босгосон юм.
Монголын
зохиолчдын нэгдсэн эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Дагвын Жүгдэрбарам
2000 онд “Ховд хот” гэх шүлэг
бичсэн. Улмаар 2004 онд СТА
Нацагийн Цолмон аялгуу хийж, Мөнхбаярын Баатар дуулснаар “Ховд хот” дуу олон нийтийн хүртээл болсон түүхтэй.
Нутгийн онцлог, түүх, соёл, ёс
заншлыг цогцоор нь илэрхийлсэн тус уран бүтээлийг 2010 онд Жаргалант сумын
ИТХ-ын тогтоолоор аймгийн сүлд дуу болгожээ.
Улмаар 2018 оноос эхлэн
сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудын заавал суралцах дуу болгож, олон нийтэд
зориулсан томоохон үйл ажиллагааны хүрээнд тус дууг эгшиглүүлж байх тухай Жаргалант
сумын Засаг даргын захирамж гаргасан байдаг.
“Ховд
хот” дуунд зориулсан
хөшөөний
нээлтэд
орон нутгийн удирдлага,
уг дууны уран
бүтээлчдийн гэр бүл, иргэд оролцлоо.