"МИК"-ийн хувьцааны ханш өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-04 14:44:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр, 6 дугаар сарын 3-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 203.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.8 сая ширхэг хувьцаа арилжжээ. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Өчигдөр "Мик холдинг" (MIK+15%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN+9.76%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дөрвөн-Уул" (DRU-10.77%) болон "Тээвэр дархан" ХК (TEE-7.91%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.48 хувиар өсөж, 16076.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,450,371,026,611 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


相关新闻